Багш нарын ажлын байрны нөхцөл хөдөлмөрийн үнэлгээг нэг яаралтай судлахаар боллоо

ЗГ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж боловсролын салбарыг төрөөс дэмжих хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт мөнгөн урамшуулал олгохоор болжэээ.Мөн багшийн хөгжлийг дэмжихэд зориулсан хичээлийн хэрэглэгдэхүүний зардлыг төрөөс гаргах юм байна. 23 жилийн зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын 7-р их хурлыг тохиолдуулж ЗГ өнөөдөр ээлжит бусаар хуралдан боловсролын салбарыг ЗГ-с дэмжих хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Их хуралд оролцож байгаа багш нараас 5800 гаруй санал ирснийг багцлан 200 орчим санал болгожээ. Ингээд 200 орчим саналыг үндэслэн ЗГ 6 шийдвэрийг гаргасан байна.Үүнд багш нарын ажлын байрын нөхцл хөдөлмөрийн үнэлгээг хийх,багш нарыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах багшийг хөгжлүүлэх мэргэшүүлэх чиглэлээр судалгаа хийх зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.

ЗГ-с гаргасан дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан ХНХ-ын сайд чинзориг БСШУС-ын сайд баатарбилэг нарт үүрэг өгсөн байна.Өгсөн үүргийн хэрэгжилтийг ЗГ-т яаралтай танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн