Энэ онд 19 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн ч 12-т нь газар олдохгүй байна.

Нийслэлийн удирдах албан тушаалтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн удирдах албан тушаалтнуудын дунд хүнд суртал,хариуцлагагүй байдал хавтгайрч байгааг хотын дарга шүүмжиллээ.

Нийслэлийн удирдах албан тушаалтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд нийслэл, 9 дүүрэг, 152 хорооны засаг дарга нар, нийслэлийн харъяа газар,агентлагын удирдлагууд оролцлоо. Зөвлөгөөний эхэнд засаг дарга нар болон газар,агентлагуудын дарга нар оны эхний 5 сарын үйл ажиллагаагаа танилцуулсан. Үүний дараа  хотын дарга зөвлөгөөнөөс гарч буй зөвлөмжийг танилцуулж, хотын удирдах албан тушаалтнууд ажлаа хийхгүй байгааг шүүмжиллээ. Тухайлбал нийслэлийн хот төлөвлөлт, газрын албад ажилдаа хариуцлагагүй ханддаг, иргэдийн гомдол мэдээллийг шуурхай шийдвэрлэдэггүй, хүнд сурталтай байгааг шүүмжилж, газрын албаны даргыг нь солисноо мэдэгдлээ.  

Нийслэл хотын 1,5 сая иргэн амар тайван,аюул Нийслэлд орон сууц, оффисын барилга барихад газар олддог хэрнээ сургууль,цэцэрлэг барихад газар олдохгүй байгаа нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын газар,агентлагууд хоорондоо харилцаа холбоогүй,хариуцлагагүй ажиллаж байгаагын шууд илрэл гэдгийг онцоллоо. Тиймээс цаашид нийслэлд газар олголтыг зөв зохион байгуулах, хууль бусаар олгогдсон газруудыг буцааж нийслэлд авах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар хэлтсүүдэд анхаарууллаа.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн