Зөвшилцлийн ажлын хэсэг гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэх асуудлаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Зөвшилцлийн ажлын хэсэг анхны хэлэлцүүлгээ хийж гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагагыг нэмэх, тогтвортой байдлыг хангах иухай хэлэлцүүллээ. Хуульч судлаачид УИХ-ын гишүүдийг тоог нэмэхийг дэмжиж байгаа бол улс төрийн зарим намын төлөөлөл дэмжихгүй байна. Ерөнхий сайд зөвхөн давхар дээлтэй байх ерөнхийлөгчийн саналыг ч сайтар судлах ёстой гэж үзэж байна.

Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах асуудлаар ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох заалт санал болгосон. Харин Давхар дээлийг анхны төсөлд ерөнхий сайдаас гадна  зг-ын 4гишүүн давхар дээлтэй байж болохоор заасан бол ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байх ёстой гэж үзэж багйаа юм.  Харин энэ тохиолдолд УИХ-ын сонгуулийг заавал холимог тогтолцоогоор явуулах ёстой гэж зарим хуульч үзэж байна.

Ерөнхийлөгчийн  хуулийн төслийг цөөнгүй хуульчид шүүмжилж багйаа. Тухайлбал засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ хянах тухай тусгасан нь ганц хүний дарангуйлал бий болгох санаархал гэж үзэж байгаа юм.

Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой үндсэн хуульд орж байгаа өөрчлөлтийг бүхэлд нь дэмжихгүй байгаа хэсэг ч байна. Тухайлбал МАХН-ын дарга МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр УИХ-ын гишүүдийн тоог 108 биш 55 болгож , УИХ, ЗГ –ын гишүүдийг ард түмнээс сонгож, ЗГ-ыг ерөнхий сайд биш ерөнхийлөгч толгойлох ёстой гэж үзэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн