1072 хувьцаа эзэмшиж байгаа 2,5 сая иргэнд 50 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хувиарлах урьдчилсан тооцоо байна

МУ-ын ерөнхий сайд хүрэлсүх эхний улиралд багтаан 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүрт ноогдол ашиг хувиарлах ажлыг яаралтай судлах үүргийг эрдэнэс тавантолгой компанийн удирдлагуудад өгсөн.Одоогоор эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ хуралдаж иргэн бүрт хэдэн төгрөгийн ноогдол ашиг хувиарлах тооцоог гаргаагүй байна. Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа ганц уул уурхайн орд бол эрдэнэс тавантолгой.Тус компани 2008 оноос хойш хятадын чалко компанид өртэй байсан учраас хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг хувиарлаж чадаагүй. Харин өнгөрсөн жилээс ашигтай ажиллаж эхэлсэн тул компанийн тухай хуулиар энэ оны эхний улиралд багтаан хувьцаа эзэмшигчддээ ноогдол ашиг хувиарлах боломж бүрдсэн.ЗГ-ын тэргүүн ч ийм үүргийг компанийн удирлагуудад өгсөн.Тэгвэл 1072 хувьцааны ноогдол ашиг хувиарлах ажил ямар шатанд явж байгаа талаар эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаас тодрууллаа.

2018 оны жилийн эцсээр эрдэнэс тавантолгой компани 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.Үүний 670 орчим тэрбум төгрөг нь тавантолгой ордын 85 орчим хувийг эзэмшиж байгаа төрийн мэдлийнх.Харин үлдсэн 50 гаруй тэрбум төгрөгийг 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа 2,5 сая иргэнд хувиарлах урьдчилсан тооцоо бий.

Одоо эрдэнэс тавантолгой компанийн удирдлагууд ноогдол ашиг хувиарлах ажлыг судалгааны түвшинд явуулж байна.Чухам нэг иргэнд хэдэн төгрөгийн ноогдол ашииг хувиарлах вэ гэдэг нь ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу ирэх сард тодорхой болно.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн