Ээлжит бус чуулган зарлаж хуулийн байгууллагын удирдлагуудыг солихыг шаардав

Манан дэглэмийн эсрэг тэмцэгч гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэд 14 хоногийн дотор ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас шаардлаа.Үүний дараа хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх ёстой гэж үзэж байгаа мэдэгдлээ.

Төв талбайд суулт зарлаж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан гишүүдийн дараагийн алхам хууль хяналтын байгууллагын удирдлагууд.Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж яаралтай ээлжит бус чуулганы зарлан хуралдуулах ёстой гэдгээ мэдэгдэв.Учир нь нэг хэрэг АТГ прокурор дээр шийдэгдэлгүй 6 жил болж байгаа гэдэг үндэслэлийг гарган тавьлаа.

Нэр бүхий дээрх гишүүд үндсэн 8 шаардлагыг тавьж байгаагаа илэрхийллээ.Үүнд шударга бусын хонгилын хамгаалагчид болсон АТГ Прокурорын байгууллагын удирдлагуудыг нэн яаралтай солих.Мөн эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсиймаа.Тэгвэл ЖДҮХС-ийн зээлийг авсан улстөрчдийн асуудлыг нийгэм мартаж эхэлсэн.Үүнийг ч мартагдуулах ажиллагаа явж байгаа нь нууж биш.Тэгвэл ЖДҮ-ийн асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг шаардсан гишүүд ямар тайлбар өгөв

Өнөөдөр гишүүдийн зүгээс шаардлагадаа эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг УИХ ээлжит бус чуулганаар шийдвэрлэхийг дурьдсан.Тэгвэл эрдэнэт үйлдвэр арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 160 сая долларыг хүүгийн хамт төлөх болчихоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн