Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн 20 орчим хувьд өөрчлөлт оруулна

УИХ өнгөрсөн намрын чуулганаар ҮХ-ийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн.Гэхдээ эрх баригч МАН доторх улс төржилтөөс болоод намрын чуулган 40 гаруй хоног хуралдаж чадаагүй.Иймээс намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн олон асуудлууд хойшилж хаврын чуулганруу шилжихээс өөр аргагүй болсон.Тэгвэл ирэх сарын ихээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах Алтны татвар мөн татварын багц хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.Харин сүүлийн хоёр ч парламент дамжин яригдсан ҮХ-ийн өөрчлөлтийн асуудлыг ирэх хаврын чуулганд багтаан хэлэлцэхээр болсон тухай эрх баригч намын бүлгийн дарга мэдэгдлээ.

ҮХ-ийн өөрчлөлтийг хэлэлцэн батлахад парламентын нийт гишүүдийн 57-с доошгүй хүний санал хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ҮХ-ийн өөрчлөлтийг хийхийг УИХ-ын 60 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан.Хэрвээ гишүүдийн энэ байр суурь хэвээр улс төрийн намуудтай ойлголцолд хүрч чадвал ҮХ-д өөрчлөлт орох боломж нээгдэнэ гэсэн үг.Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлаж ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс эхлээд илүү сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд 5 багц бүхий 22 чиглэлээр ҮХ-д өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн