Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажил 3 сард эхэлнэ

Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг ирэх сарын 1-ны өдөр шавь тавьснаар эхлүүлэхээр болжээ. Гурван жилийн дараа бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөх юм байна. Цэвэрлэх байгууламжийг хятадын компани барихаар болсон гэдгийг салбарын сайд нь өнөөдөр мэдэгдлээ ЗГ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих тендерт шалгарсан 2 компиатай барилгын ажил эхлүүлэхээр байгуулсан гэрээг дүгнэжээ.

НААДМААС ӨМНӨ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ӨМХИЙ ҮНЭРИЙГ БҮРЭН ДАРНА.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийг барихаар талууд тохирсон. Гэрээнд тусгагдсанаар барилгын ажлын 50 хувийг хятадын тал 50 хувийг монголын тал гүйцэтгэх юм байна. Нийт ажиллах хүчээ мөн 50 50 хувиар хуваан гаргахаар болжээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн 50 хувийг монголын талаас нийлүүлэх бол цементийг хэрэглээг манай тал 100 хувь хангах юм байна.

Шинэ цэвэрлэх байгууламж 2021 онд ашиглалтанд орно.Үүний дараа 6 сарын хугацаанд монгол ажилчдыг сургах процесс үргэлжлэх юм байна. Харин цэвэрлэх байгууламж баригдах хүртэл одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийг өмхий үнэрийг яах вэ гэдэгт барилгын сайд тайлбар өгсөн. Тэрээр одоо байгаа лагийг боловсруулах технологийн шийдлийг нэвтрүүлсэн.Энэ наадмаас өмнө өмхий үнэрийг бүрэн дарах юм байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн