Хоккейн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Хоккейн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнд 10 баг тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн 3 өдөр үргэлжилж аваргуудаа тодруулах юм.

Монголын хоккейн холбоо, Хөх чоно хоккейн клубээс зохион байгуулдаг Өсвөрын шайбтай хоккейн аварга шалгаруулах Алтан шайб тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн бага насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд улаанбаатар хот болон орон нутгаас зочилсон 10 багийн 100 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна.

Хоккейн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй өсвөрийн баг тамирчид 2 доошгүй жил хоккейн спортоор хичээллэсэн, энэ төрлөөр аймаг, улс бүсийн чанартай олон тэмцээн уралдаануудад оролцож байсан туршлагатай  тамирчид байгаа учраас өрсөлдөөн ширүүн байгааг тамирчид хэлж байлаа.

Алтан шайб өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр болон 24,25-ны өдрүүдэд Нийслэлийн 6-р сургуулийн хоккейн жишиг талбайд үргэлжилж аваргуудаа тодруулах юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн