Засаглалаа сайжруулж улс төрчдөөс ангид байлгасан цагт ‘Баялгийн сан’ өгөөжөө өгнө

Уул уурхайн баялагаас орж ирсэн хөрөнгийг Баялагийн сандаа хуримтлуулж томоохон бүтээн байгуулалт,эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд зориулдаг дэлхий нийтийн туршлага байдаг.Манай улс ч мөн баялагийн сантай болох боломж бүрэн бий.Харин баялагийн сантай болсон тохиолдолд бид улс төрчдөөр энэ санг удирдуулахгүй байж засаглалаа сайжруулж чадвал Баялагийн сангийн үр шимийг хүртэнэ гэж судлаачид зөвлөлөө. МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар конрад аденауер сан хамтран Баялагийн сан хэлэлцүүлэгийн өнөөдөр зохион байгууллаа.Уул уурхайн бүтээгдэхүүн газрын тосны арвин нөөцтэй улс орнууд 58 баялагийн санг байгуулан ажиллуулж байна.Энэ санд 2014 оны байдлаар нийтдээ 4,4 их наяд долларын хуримтлал бүрджээ.Манай улсын хувьд өнөөдөр баялагийн сан байгуулах тухай сүүлийн үед ихээр ярих болсон тэгвэл баялагийн санг ямар зарчмаар явуулах ёстой.Энэ сан ямар үүрэгтэй вэ гэдэгт эдийн засагт дараах тайлбарыг өглөө.

Баялагийн сан байгуулсан боловч амжилттай ажиллуулж чадаагүй жишээ дэлхийд олон бий.Тухайлбал сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл нь улс төрчдөд очвол энэ сан дампуурдаг жишээг судлаач дорждарь илтгэлдээ дурьджээ.

Манай улсад баялагийн байгаа юу гэвэл нэгээр ч тогтохгүй бий.Иргэдийн хамгийн ихээр мэддэг нь хүний хөгжил сан.Энэ сан уг нь нэрнээсээ эхлээд хүний хөгжлийг дэмжихэд зориулан уул уурхайгаас олсон орлогыг хуримтлуулах үүрэгтэй.Гэтэл иргэдэд 21 мянган хэлбэрээр мөнгө тарааснаасаа болж өнөөдөр зорилгодоо хүрч чадахгүй байгаа юм.

Баялагийн сангийн үр ашгийг хүртэе гэвэл улс төрчид үйл ажиллагаанд оролцох эрхийг хуулиар хязгаарлах ёстой. Мөн засаглалаа сайжруулаагүй цагт одоо ч гэсэн баялагийн сан шинээр байгуулаад бид үр шимийг нь хүртэх боломж байхгүй юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн