МҮХАҮТ-ын тэргүүнд 5 хүн өрсөлдөж байна

МҮХАҮТ ээлжит 20-р их хурлаа өнөөдөр хийж тэргүүнээ сонгох гэж байна.Танхимын тэргүүнд бизнес эрхлэгч 5 хүн өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.Гэвч энэ хурал ирцээ бүрдүүлэхээсээ эхлээд дүрмээ зөрчиж будлиантай эхэлсэн нь бизнес эрхлэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй мянган бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж тэдний өмнөөс дуугарах ёстой байгууллага бол МҮХАҮТ.Энэ байгууллагыг хэн толгойлохоос шалтгаалж бизнес эрхлэгчид үйл ажиллагаа өргөжүүлэх үү хаалгаа барих уу гэдэг нь шийдэгдэх учиртай.Гэвч өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжүүд бор ажиллаж ирсэн нь нууц биш.Тэгвэл МҮХАҮТ гэх энэ байгууллагыг толгойлохоор одоогийн ерөнхийлөгч Урбаникийн гэх тодотголтой Лхагважав, Хасын гэдгээрээ олонд танигдсан Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ганхуяг, Буян компаний захирал Жаргалсайхан Юү Эф Си компанийн ерөнхийлөгч Амартүвшин Өгөөж чихэр боов компанийн захирал Түмэнгэрэл нар өрсөлдөж байгаа юм.Гэтэл бизнес эрхлэгчдээ төлөөлөх гол байгууллага МҮХАҮТ-ийн ээлжит 20-р их хурал шударга бус эхэлсэн болохыг нэр дэвшигчид нь онцолллоо.

Энэ удаагийн их хуралд бизнес эрхлэгчийг төлөөлж 600 гаруй хүн оролцож байна.Ингээд нэр дэвшигч 5 хүнээс аль олонхийн санал авсан нь МҮХАТ-ын тэргүүнээр сонгогдох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн