С.ТЭМҮҮЖИН: ДИЖИТАЛ ЕРТӨНЦ БОЛ УНТДАГГҮЙ ҮРГЭЛЖ ТУСЛАХАД БЭЛЭН БАЙДАГ

Баялаг бүтээгч нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Хиймэл оюун ухаанд суурилсан, сошиал автоматжуулалтын Chatbot.mn платформыг үүсгэн байгуулагч С.Тэмүүжин гэх IT инженер залууг урьж оролцууллаа. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.

ЧАТБОТ ХХК нь гадаад болон дотоодод олон жил мэдээлэл технологийн чиглэлээр ажилласан дадлага туршлагатай залуучуудаас бүрдсэн баг бөгөөд хиймэл оюунд суурилсан бизнесийн ухаалаг туслахыг Монгол улсдаа амжилттай нэвтрүүлэхээр нийт 30 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид тэд зүүн өмнөд Ази болон дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа гэнэ.

Анх 1998 онд компьютерын чиглэлийн  сургуульд элсэж ороход багш нар маань та нар ирээдүйд хиймэл оюун ухаан үүсгэж, хөгжүүлэх хүмүүс болно гэж ярьдаг байсан.

Орчин үед бол техникийн бололцоо маш сайжирч, хүчин чадал нь ч нэмэгдсэн  учир хиймэл оюун ухааны хөгжүүлэлт хийх ажил хурдтай явж байгаа. Энэ хөгжүүлээд байгаа зүйлээрээ хүнийг орлуулах ямар нэгэн үйлдэл хийлгээд бизнесээрээ дамжуулж ашиг олох боломжууд гарсан.

Одоогоор тус байгууллага 300 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Чатбот компанитай хамтран ажилснаар тухайн байгууллагууд харилцагчтайгаа харилцах ажил 70 гаруй хувь автоматжиж, цаг хэмнэх, үйлчлүүлэгчид нэмэгдэх, ашиглахад хялбар нөхцөл байдал үүсдэг тухай Monbakery компанийн хамт олон ярьж байлаа.

Мөн Чатбот монгол хэл дээр байдаг учир хэрэглэгчид таатай байдаг гэнэ.

Уг салбарыг хөгжүүлэхэд засгийн газраас маш их дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдгаас

-Татвараас чөлөөлөх

-Бүртгэлийг хялбаршуулах

-Хөрөнгө оруулалтыг гаднаас татахад засгийн газрын дэмжлэг заавал хэрэг болдог

-Хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй гэх мэт маш олон санааг дэвшүүлмээр байгаагаа хэллээ.

Бас нэг үүсээд байгаа асуудал бол хүний нөөцийн хомсдол гэнэ. IT инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон газрууд байгаа ч яг энэ салбарт боловсон хүчин дутагдаж байна.

Жилд IT инженер мэргэжлээр төгсөж байгаа оюутанууд манай салбарт хаана ч хүрэхгүй дутагдалтай байгаа. Энэ мэргэжилийг эзэмшсэн хүн бол бүх салбарт хэрэг болдог. Жишээ нь банк санхүү, томоохон төслүүд хэрэгжүүлэгч гадаад дотоодын маш олон компаниуд, телевизийн салбар, манай салбар гэх мэт олон газруудад чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр цаашид боловсон хүчин нэмэгдээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй

-Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “Чатбот ХХК” холбогдох утас: 99091911
-Чатбот Page хаяг: https://www.facebook.com/%D0%A7%D0%B0%D1%82%D0%B1%D0%BE%D1%82-2187228924647259
-Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075

Сэтгүүлч: О.Одонтунгалаг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн