“ЗОЧИЛ ТЕХНОЛОГИ” ХХК “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД НЭГДЛЭЭ

Онлайн худалдааны Монгол платформ нэвтрүүлэгч программ хангамжийн “Зочил технологи” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ.  “Зочил технологи” нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтын шинэ суваг болох зорилгоор 2019 онд үүсгэн байгуулагджээ. Одоогоор 750 гаруй бизнесийн байгууллагууд тус залуусын үүсгэн байгуулсан онлайн худалдааны монгол платформыг амжилттай ашиглаж байна.

Тус платформ нь онлайн худалдаа эрхлэгчдэд зориулан захиалга, хүргэлт, худалдааг автоматжуулж өгснөөрөө давуу талтай. Ийнхүү баялаг бүтээгчдийн залуу төлөөлөл Монголын хамгийн олон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнээр элсэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн