“СОЁОЛЖ” КОМПАНИ 6-Р САРД МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙДАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Орон даяар өрнөж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн үүрэг, оролцоо чухал юм. Өнөөдрийн байдлаар манай улсад мод үржүүлгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 110 гаруй аж ахуйн нэгж байна.  Эдгээрийн нэг “Соёолж” компани нь мод үржүүлэг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн худалдаа үйлчилгээний чиглэлээр 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

“Соёолж“ компанийн Төв аймгийн Баянчандмань суман дахь 50 га мод үржүүлгийн талбайд манай орны үндсэн модлог ургамалд ордог 20-иод төрлийн модыг үржүүлэн бойжуулж байна. Тухайлбал: шинэс, нарс, гацуур, улиас, хайлаас болон жимсний төрлийн 10 гаруй мод тус компанийн мод үржүүлгийн талбайд ургаж байна. Тэрбум мод” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш иргэд аж ахуйн нэгжүүдийн мод тарих идэвх оролцоо нэмэгдэж байна. Тэгвэл “Соёолж компани ирэх 6-р сарын эхний 7 хоног Төв аймгийн Баянчандмань суман дахь мод үржүүлгийн талбайдаа нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

“Соёолж” компани нь Сэлэнгэ болон Төв аймагт нийт 250 га талбайд мод үржүүлэг, тариалалт хийдэг бөгөөд хаврын тариалалт 4-р сарын 15-наас эхэлж 7-р сарын 1 хүртэл үргэлжилдэг бол намрын тариалалт 9-р сарын 1-нээс 10-р сарын 30 хүртэл өрнөдөг. Мод үржүүлгийн 50 га талбайд идэвхтэй ажлын үеэр нийт 40 хүн 7-8 техникийн хүчин чадалтай ажилладаг бөгөөд үлдсэн хугацаанд арчилгааны ажлын цөөн тооны хүч хүчээр зохион байгуулдаг байна. “Соёолж” компани нь өнөөдрийн байдлаар барилга, үл хөдлөх, жижиглэн болон бөөний худалдаа, хүнсний ногоо, цэцэг, ургамлын хүлэмжийн үйлдвэрлэл, мод үржүүлгийн салбарт 150 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

30 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “Соёолж” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Д.Даваасүрэн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт оролцсон дугаарыг үзэх https://www.youtube.com/watch?v=aaYFRCsIjPA

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн