“Витафит” ХХК судалгаанд суурилж бүтээсэн, аминдэмээр баялаг “Монгол лууван” шүүсийг үйлдвэрлэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монголын ундаа шүүсний зах зээлд 25 жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж буй “Витафит” ХХК-ийн үйлдвэр үйлчилгээтэй танилцлаа. “Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.

“Витафит” компани  нь Олон Улсын ISO 9001:2008 (MNS ISO 9001:2010) стандартын шаардлагад нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоог бий болгон,  хэрэгжүүлснээр  олон улсын ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ гардан авсан байна. Мөн тус компани нь жилд 100 сая ундаа, жүүс борлуулах, өдөрт 1.5 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Ази тивд 4-хөн байдаг “KRONES”, “KHS” үйлдвэрийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Манай улсын хувьд бага насны хүүхдийн дунд бичил шимт бодисын дутагдал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, Хүн амын 50% нь өдөр тутмын аминдэмийн хэрэгцээгээ хангахуйц шим тэжээлтэй хоол хүнс худалдан авах чадвар бага гэх мэт зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд бий.

Иймд ХХААХҮЯ-ын Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл нь Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран Голландын “Naval F1” шүүслэг сортын шар лууванг монголд амжилттай нутагшуулж, ЧД-ийн 56-р цэцэрлэг болон БЗД-ийн 115-р цэцэрлэгийн хүүхдүүд  хийсэн судалгаанд хэрэглэжээ. Судалгааны явцад тус сортын луувангийн шүүсийг хүнсэндээ хэрэглэсэн хүүхдүүдийн бие организм илүү эрүүл чийрэг байжээ. Үүнээс шалтгаалан эрүүл мэндэд ач тустай шүүсийг “Витафит” компани Гоё, Бумбардай, Маази, Монгол лууван гэх 4 брэндийн 12 бүтээгдэхүүнд ашиглан, зах зээлийн үнээс 3-4 дахин хямд үнээр ард түмэнд түгээж байна.

Naval F1 шүүслэг сорт нь олон улсын стандартаар баталгаажсан түүхий эд бөгөөд энгийн луувангаас 2-3 дахин том, 1 кг луувангаас 500 мг шүүс гардаг, монгол хөрсөнд тарьж ургуулсан давуу талтай юм.

   “МОНГОЛ ЛУУВАН” төсөл хэрэгжсэнээр Монгол хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хүргэх боломж бүрдэж байна.

Мөн савлагааны хувьд байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн, бүтээгдэхүүний чанарыг бүрэн хадгалах баталгаатай гэдгээрээ онцлог.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний гол амин сүнс нь дотооддоо эрүүл хүнс үйлдвэрлэх юм. Энэ зорилгод аминдэмээр баялаг Naval F1 сортын луувангийн шүүснүүд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлож байв.

Учир нь лууван нь:

  • Өсөлтийг дэмжих
  • Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Дархлаа нэмэгдүүлэх
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх
  • Хөгшрөлтийг удаашруулах
  • Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах
  • Нүдний хараа сайжруулах
  • Цусны даралтыг бууруулах гэх мэт олон талын ашиг тустай юм.

“Витафит” компани 25 жилийн ойн хүрээнд хүн бүрт хүрч ажиллах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан юм.

   Мөн “Витафит Милк”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.

“Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.

 

 

 

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн