Эрүүл, найдвартай, амттай махыг санал болгож буй үндэсний үйлдвэрлэгч “Monbeef” брэнд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.18/ “ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ” -ээр бордогдсон үхрийн махыг нийлүүлж буй “Монбийф” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны нийлүүлэлт, үйлдвэрлэлд шинэлэг систем нэвтэрч байна.

“Мон Бийф” ХХК нь 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Үхэр, одос үхэр өсгөн үржүүлэх, мах боловсруулах, консервлох болон малын тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв аймгийн Сэргэлэн сум дахь эрчимжсэн үхрийн ферм нь малчдаас 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермдээ хүлээн авч үхрийг 100 хоногийн турш мэргэжлийн малын эмч, тэжээлийн мэргэжилтний хяналт 3 үе шаттайгаар тэжээлгэж байгаад нядалгаанд оруулдаг байна. Ингэхдээ 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулан, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өндөр ашиг шимт эх орны хөрсөнд ургасан тэжээлээр борддог давуу талтай юм.

Бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт удахгүй олгож эхэлнэ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Махны салбарт шинэлэг, эрүүл, аюулгүй, баталгаат системийг нэвтрүүлэн ажиллаж буй махны үхэр бордох фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний идэж байгаа мах өсвөрийн үхэр байх үеэс эцсийн бүтээгдэхүүн болтлоо 100 хоногийн турш малын эмчийн хяналт дор, гарал үүсэл нь тодорхой тэжээлээр бордогдож, элдэв антибиотикгүй, химийн нэмэлтгүй цэвэр шүүслэг бүтээгдэхүүн болон ирж байгаа нь цаг үеэ олсон үйлдвэрлэл юм. Энэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд маш том дэвшил, шинэ алхам болж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон шинээр эрхэлж байгаа баялаг бүтээгчдэд дэмжлэг болох заалт орсон. ТухайлбалХүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: хот, суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах; гэж заасан байгаа.

“Монбийф” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сайнбилэгт: Үхрийн гүзээний орчинг тэнцвэртэй байлгаж, мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны чанарыг нэмэгдүүлэх, эрүүл мах бий болгоход онцгой нөлөөтэй “ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ” систем нь Монголдоо анхдагч юм. Үхрийн дээд зэрэглэлийн хамгийн зөөлөн стейкний махыг үйлдвэрлэдэг. Олон улсын зах зээлд энэ төрлийн мах хамгийн шимтэй, шүүстэй гэдгээрээ алдартай. Нэг үгээр хэлбэл Монгол үхрийн махны хамгийн сайн буюу, зөөлөн, дээд зэрэглэлийн хэсэгчилсэн махыг дотооддоо худалдаалж байна. Цаашлаад дотоодынхоо зах зээлд дэлхийд амт чанараараа үнэлэгдэх шим шүүстэй Гантиган махыг гаргахаар ажиллаж байна. Эрүүл, гарал үүсэл нь тодорхой Монгол үхрийн гантиган махыг худалдаанд гаргана.

Шимтэй, шүүстэй махыг дотооддоо нийлүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчдийн гарал үүсэл тодорхой чанартай тэжээлийг авдаг.

Эрчимжсэн мал аж ахуйн гол зүйл бол тэжээл. Манай байгууллагын хувьд дотоодын үйлдвэрлэгчдээсээ тэжээлээ авдаг. “Улаанбаатар гурил” болон бусад үндэсний үйлдвэрлэгчдээс авч байна. Тэжээлийн жор 70-80 хувь нь ногоон өвс, сүрэл 20-30 хувь нь холимог тэжээл байдаг. Газар тариалангийн салбар, мал аж ахуйн салбар нягт уялдаа холбоотой. Монбийф махны үхрийн фермийн хувьд нийт зардлын ихэнх хувийг зөвхөн тэжээлдээ зарцуулж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн тэжээлд зориулж 10 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоо бий. Бид шимтэй, шүүстэй махыг дотооддоо нийлүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчдийн гарал үүсэл тодорхой, чанартай тэжээлийг авдаг. Мэдээж чанартай өвс тэжээлээр бордсон малаас шим шүүстэй мах гарна” хэмээн тус фермийн зүгээс хэлэв.

ГАНТИГАН ҮХРИЙН МАХ

Японы улс Вагю үүлдрийн үнээг дээд зэргийн буудай, өвсөөр тэжээж, хамгийн сайн сортын шар айраг өгч, тэдэнд массаж хийж өгөх зэргээр хүнээс ч илүүтэйгээр “эрхлүүлдэг”. Гэхдээ үнээнүүдийг тайвшруулж амраах биш харин махыг нь “Гантиган үхрийн мах” нэртэй ховор төрлийн мах болгон хувиргахын тулд массаж хийдэг юм байна. Ийн тусгай аргаар гарган авсан махыг Европийн болон Америкийн зах зээл дээр килограммыг нь багадаа 800 ам.доллараар борлуулах бөгөөд харин Япондоо хоёр дахин хямд байдаг гэх судалгаа бий. Монбийф компани “ГАНТИГАН ҮХРИЙН МАХ ТӨСӨЛ”- өө хэрэгжүүлээд эхэлжээ.

100 хоногийн турш тэжээсэн эрүүл, гарал үүсэл  тодорхой  18-24 сартай бяруу, шүдлэн үхрийн махыг 4 нэр төрлийн стейк, 10 нэр төрлийн цул мах, 6 төрлийн багцийн бүтээгдэхүүн болгох худалдаалж байна.

Олон улсын зах зээл болон хүнсний судалгаанд үхрийн стейкний мах нь хамгийн шимтэй, шүүстэй гэдгээрээ алдартай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн