“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт болно

2023.01.27 Төрийн ордон

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2023 оны 6 сарын 27-нд Төрийн ордонд зохион байгуулагдана.

2023.01.27 Төрийн ордон

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар, өнгөрөгч нэгдүгээр сард хийсэн Зөвлөлдөх уулзалтаас гарсан шийдвэр болон

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол,
  • Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон
  • 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагуудын төлөвлөлт, түүний гүйцэтгэл,
  • ХАА салбарын эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн явцын талаар хэлэлцэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” ” 5 бүлэг, 42 хэрэгжүүлэх арга, 114 үйл ажиллагаа бүхий УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 35 төрийн байгууллага биечлэн болон хамтран хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцоно. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол улсын хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цаашлаад хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход томоохон түлхэц болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн