С.Зориг агсны хэрэг задрах уу?

Ц.НЯМДОРЖ: Б.СОДНОМДАРЖАА ,Т.ЧИМГЭЭ НАРААС УУЧЛАЛ ХҮСЧ БАЙНА С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ТАГНУУЛЫН 2 ШШГЕГ-ЫН 1 АЖИЛТАН ЦАГДАН ХОРЬЖ ШАЛГАЖ БАЙНА “ЭРДЭНЭТ”-ИЙГ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛГОЖ ЗАХИРЛЫГ НЬ СОЛИХООР БОЛЖЭЭ.

Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Содномдаржаа Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлал хүсч байгаагаа хууль зүйн сайд нямдорж өнөөдөр мэдэгдлээ.Учир нь тэднийг эрүүдэн шүүж зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хэлсээр ялласан учраас тэдний гэм буруугүйг нотлохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэлээ. Хууль зүй дотоод хэргийн сайд нямдож өнөөдөр олны анхаарлыг татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.Тэрээр зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс 20-25 жилийн ял сонссон чимгээ болон содномдаржаа нарыг өчигдөр эмнэлэгт хэвтүүлжээ.Учир нь тэднийг 1937 оны байсан аргаар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн үзэж байгаа юм.ЭНэ хэргийг үйлдсэн гэх дээрх 2 хүний ар гэрийнхнээс энэ үеэр уучлал гуйж байгааг хууль зүйн сайд Нямдорж мэдэгдлээ.

Зориг агсны хэрэгтэй холбогдуулж өнөөдрийн байдлаар Тагнуулын байгууллагын 2 ШШГЕГ-ын 1 ажилтанг цагдан хорьж шалгаж байна.Эдгээр 3 хүн нь зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан юм.Тэрээр Содномдаржаа чимгээ нарт хилсээр ял тулгасан байж болзошгүй хэргээр ийнхүү шалгагдаж байна.

Мөн эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийн талаар тайлбар өглөө.Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Эрдэнэтийг улсын үйлдвэрийн газар болгон статусыг өөрчилсөн байна.Иймээс захирлыг нь ЗГ-с томилохоор болжээ.Одоо байгаа ерөнхий захирал бадамсүрнэг солих эсэх нь одоогоор тодорхой биш байна.Тэгвэл 49 хувийг тойрсон асуудлаар ийм тайлбар өглөө.

Ийнхүү эрдэнэтийн захирлыг ЗГ-с шинээр томилж статутсыг нь өөрчилөхөөр болсон тухай хууль зүйн сайд мэдэгдлээ.Мөн зориг агсны хэргийн талаар ҮАБЗ-д танилцуулж Чимгээ Содномдаржаа нарын хилс хэргийг цагаатгахын төлөө тэмцэхээр болсноо энэ үеэр онцолсон юмаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн