Ж.Батсуурь: Усны нөөц болон бусад зардлаа тооцоод усны үнийг нэмэхээс өөр аргагүй

Нийслэл хотыг усаар хангадаг УСУГ алдагдалтай ажиллаад олон жилийн нүүрийг үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ жил ч мөн тус газраас усны үнэ тарифыг нэмэх хүсэлтээ хот суурины усан хангамж ариутгах татуургын газарт өгөөд байгаа юм байна. Тус газраас нийгмийн нөхцөл байдал усны нөөц зэргийг харгалзан үзээд хэдий хэмжээгээр нэмэх эсэхээ шийдэхээр судалж эхэлжээ.

Ж.БАТСУУРЬ  /ХОТ СУУРИНЫ УСАН ХАНГАМЖ , АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА/

Түүнчлэн бид усыг өнөөдрийн энэ үнэ тарифаараа хэрэглээд байвал 2020 он гэхэд усны хомсдолд орно гэсэн судалгааг судлаачид танилцуулсаар байгаа. Тиймээс усаа хэмнэх чиглэлээх иргэн аан-үүд санаачлагатай ажиллахыг зөвлөлөө.

О.ЛХАГВАЦЭДЭН /БХБЯ-НЫ НИЙТИЙН АЖ АХУЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА/

Усны хэрэглээ үнэ тариф , хэмнэлтийн талаар өнөөдөр болсон ОНААУГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн дээр мөн ярилцаж ,бусад холбогдох хуулийн төслүүдийн танилцуулгыг хийсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн