Багш нар илүү цагийн цалингаа нэхлээ

Тэмцэл суултандаа тулж байж цалингаа нэмүүлсэн багш нар илүү цагийн цалингаа нэхлээ. Багш нар тэр дундаа цэцэрлэгийн багш нар сард 10 цагаар илүү ажилладаг байтал засгийн газрын 382-р тогтоолоор тэдний илүү цагийн цалинг хасчээ. Тиймээс тэд засгийн газрыг энэ тогтоолоо эргэж харахыг шаардсан юм.

Д.САРАНЦЭЦЭГ       СӨБ-ИЙН ҮЭХ-НЫ ДАРГА

‘Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 40 цаг ажиллах ёстой байсан бол амьдрал дээр 50 цаг буюу 10 цагаар илүү ажиллаж байна. Миний хувьд 2019 оны өмнө 550 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Оны дараа 820 орчим мянган төгрөгийн цалин авдаг болж, шатлалыг нь нэг шатаар ахиулсан. Гэтэл өнөөдөр сард цалин нэмсэн гээд илүү цаг ажилласан мөнгө олгохгүй байна. Тиймээс багш нар сард илүү цагаар ажилласан 225 мянган төгрөгийг авч чадахгүй хохирч байна’ СӨБ-ийн ҮЭХ-ны дарга ярьж байна.

Уг нь засгийн газар багш нарын цалинг шатлалтайгаар нэмж , дундаж цалин 730 гаруй мянган төгрөг болсон ч 382-р тогтоолд илүү цагийг олгохгүй байхаар тусгаж өгчээ. Тиймээс засгийн газрыг энэ тогтоолоо эргэн харахгүй бол тэд нийтийг хамарсан тэмцэл өрнүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Ж.БАТЗОРИГ     БШУ-НЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ДАРГА

Түүнчлэн багш нар засгийн газраас шинээр цалин хөлс , нийгмийн хамгааллын асуудлаар ямар нэгэн журам шинэчлэн батлахдаа ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөж байх шаардлагатай байна гэсэн юм. Ингэж зөвшилцөхгүйгээр гаргасан шийдвэр хүний хөдөлмөрлөх эрх ашиг хохироож байгаа асуудал нэгээр тогтохгүй байгааг тэд ярьж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн