Ц.Нямдорж: О.Баасанхүү гишүүн бол Б.Хурцын туршуул учир С.Зоригийн хэргийг шалгах түр хороонд орж болохгүй

С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон олон эргэлзээтэй асуудлыг шалгах түр хороо байгуулахыг уих-ын хууль зүйн байнгын хороо дэмжлээ.Гэвч энэ түр хорооны бүрэлдэхүүн ямар гишүүдийг оролцуулах эсэх талаар Хууль зүйн сайд нямдорж болон уих-ын гишүүн баасанхүү нар чи би дээ тулж ам муруйжээ. С.Зориг асгны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Содномдаржаа Чимгээ нарыг эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн туххай бичлэг.Энэ эрүүдэн шүүлтийг нэр бүхий прокурорууд тагнуулын газар ШШГЕГ-ын ажилтнууд хамтран зохион байгуулсан тухай Хууль зүйн сайд нямдорж анх мэдээллэсэн.Энэ цагаас хойш энэ хэргийн талаар эргэлзээтэй маш олон баримт мэдээллүүд нийгэмд гарч үнэхээр энэ хэрэг илэрсэн үү үгүй юу гэдэгт эргэлзээ үүсээд байна.Иймээс УИХ энэ олон эргэлзээг тайлах зорилгоор түр хороо байгуулж энэ хэргийг шалгах нь зөв гэж үзлээ.

Харин энэхүү түр хорооны бүрэлдэхүүнд ямар гишүүдийг оруулах эсэх талаар УИХ-ын гишүүн Баасанхүү нямдорж нар чи би дээ тулж маргасан.Нямдорж сайдын хэлснээр баасанхүү гишүүн бол эрүүдэн шүүсэн асуудлыг дэмждэг.ТЕГ-ын дарга асан хурцын туршуул гэсэн юм.Хариуд нь баасанхүү гишүүн 20 жил хуулийн сайд хийчхээд энэ хэргийг илрүүлж чадаагүй нямдорж зоригийн хэргээр улс төр хийдэг.Мөн Намайг тагнаж чагнаж байгаа асуудлаа зогсоохыг хуулийн сайдаас шаардсан юмаа.

Ийнхүү нямдорж баасанхүү нарын гишүүд нилээд ширүүхэн маргасны эцэст байнгын хороо дэд хороо байгуулахыг дэмжсэн.Хуульд зааснаар дэд хороон нь 8-иас доошгүй гишүүдтэй байх юм.Харин ямар ямар гишүүд бүрэлдэхүүнд орох вэ гэдгийг УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр тодорхой зааж өгөх ёстой гэж хуулийн сайд онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн