‘Singapore school of mongolia’ сургуульд зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг нь зогсоожээ

Singapore school of Mongolia сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт 2 сурагч эмчилгээ хийлгэж байна. Харин 43 сурагч энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор сургуулийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоожээ.

Сони: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан сургууль нийт 173 сурагчтай, 32 багш, ажилчинтай. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 83 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Өвчтөнүүдээс урьдчилан авсан шинжилгээгээр цусан суулгалт өвчний үүсгэгч илэрсэн талаар албаныхан мэдээллэж байна.

Бид энэ талаар НМХГ-аас тодруулахад Сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно. Одоогоор  сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолны 12 бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж, нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй учраас албан мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өглөө. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьдаг ч байнгын хяналт байхгүй учраас аж ахуй нэгж, сургуулийн захиргаа дотоод хяналтыг өдөр тутам хийх ёстой. Хэдийгээр үдийн цай хөтөлбөрийг явуулаад удаагүй ч олон хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан энэ сургуульд зөрчлийн хэрэг үүсгэжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн