Нийслэлийн төсвөөс 3.4 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулахаар төлөвлөжээ

Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе төр хувийн хэвшлийн хамтарсан 2 дах шатны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт эрчим хүч , дулаалга , сайжруулсан түлш үйлдвэрлэдэг ААН-үүдийн төлөөлөл оролцож , төрийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах чиглэлээр ярилцжээ.

Нийслэлчүүд энэ 5-р сараас түүхий нүүрс хэрэглэхгүй гэсэн засгийн газрын тогтоол гарсан . Энэ тогтоолын хэрэгжилтэнд нийслэл чухал үүрэгтэй ажиллах учиртай. Энэ ч утгаараа нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх ажил хариуцсан хэлтэс албад агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе хэлэлцүүлгийг 2 дах удаагаа зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгт сайжруулсан түлш , эрчим хүч , дулаалгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн ААН , ТББ-ын төлөөллийг оролцуулж , нийслэлээс тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах боломж байгааг ярилцлаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа шинэжилгээнд суурилсан шинэ санал санаачлага, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээ /төсөл хөтөлбөр/-ний мэдээлэл солилцох, цаашид хэрэгжүүлэхэд тусгамдаж буй асуудлыг нэгтгэж, санал дүгнэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулах зорилготой юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн