МЗХ ‘Бүтээгч Ертөнц’ хамтын хөгжлийн төв нээлээ

Монголын залуучуудын холбоо Монгол залуусынхаа хөдөлмөрлөж, хийж бүтээхэд зориулсан “Бүтээгч ертөнц” нэртэй хамтын хөгжлийн төвийг өнөөдөр нээлээ. Тус төвийг хэн ч 7  хоногийн аль ч цагт ашиглах боломжтой юм.

Үзэгч та хэрвээ ямар нэгэн бүтээлч арга хэмжээ зохион байгуулах, найз нөхөдтэйгээ, бусадтай санаа бодлоо солилцох, чөлөөт цагаараа уншиж, судлах зэрэг орон зай, байр танхим хэрэгтэй байгаа бол МЗХ-ны Бүтээгч ертөнц нэртэй энэхүү хамтын хөгжлийн төвд хандаж болно.

Монголын залуучуудын холбоо залуус, төрөл бүрийн ТББ-дад зориулсан энэхүү төвөө байгуулахын тулд харилцан ашигтай байх арга хэлбэрийг сонгожээ. Тухайлбал хамтын хөгжлийн төвийнхөө эдгээр сандлыг Ээжүүдийн группын ээжүүдээсээ худалдан авсан байна. Харин ээжүүд энэхүү сандлыг хувцанцар сав хаягдал ашиглан хийжээ. Энэ мэтээр тус төвийн бүх өрөө хүнд зориулагдсан, хүнийхээ тав тухыг бүрэн хангахуйцаар төлөвлөгдсөн бөгөөд өөрсдийнхөөр нөөц боломжоор богсожээ.

Үзэгч та хамтын хөгжлийн төвөөр үйлчлүүлэхийг хүсвэл өдөр болон сараар багахан хэмжээний төлбөр төлөөд өндөр хурдны интернет болон хурлын заал, сураглт явуулах анги танхим, уулзазлтын өрхөө хичээл давтах өрөө компьютер зэргээр 24 цагийн туршид хангагдах юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн