УБТЗ Л.Пүрэвбаатараас 1.5 тэрбумын хаусаа авахын тулд ҮАБЗ-д хандана

УБТЗ нийгэмлэгийн захирлаар ажиллаж байхдаа Пүрэвбаатар тус нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулсанн Одоо энэ хаусаа эзэмшиж байгаа нь хууль бус үйлдэл гэж УБТЗ үзэж байна. Энэ асуудлаар тус газар шүүхэ хандсан. 3 шатны шүүхийн шийдвэр тус газрын талд гарч хаусыг УБТЗ нийгэмлэгийн өмчлөл шилжүүл гэжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн Л.Пүрэвбаатар хаусаа чөлөөлж өгөхгүй байна хэмээн “УБТЗ” ХНН-ээс өнөөдөр мэдэгдлээ.

УБТЗ нийгэмлэгийн талаас ийнхүү Пүрэвбаатарыг буруутган хэвлэл хурал хийх үед хэргийн эзэн ПҮрэвбаатар мөн хүрэлцэн ирсэн байсан юм. Харин тэрээр энэ хаусыг сайн ажилласны шагналд өгсөн. ТУЗ-ийн даргын бичиг нь бий. УБТЗ хэрвээ үр дүнгийн шагнал болгож орны байрыг өгвөл дээрх хасуыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн юм.

Л.ПҮРЭВБААТАР /УБТЗ ХНН-ИЙН ДАРГА АСАН/


Аливаа иргэн байгууллагын маргаанд хууль шүүхийн байгууллага эцсийн цэгийг тавьдаг хуультай. Гэвч 3 шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад УБТЗ ХНН, иргэн Пүрэвбаатар нар өөр өөрсдийн талыг баримтлан ийнхүү олон нийтийг хамруулан маргасаар байна. Эцэстээ УБТЗ” ХНН 1.5 тэрбумын хаусын өмчлөлийн асуудлаар ҮАБЗ-д хандана гэж мэдэгдлээ. Эндээс харвал Монголын төрийн байгууллагууд өөрсдийн дотоод асуудлыг ч шийдвэрлэх чадамжгүй болсон бололтой. Мөн хууль шүүхийн шийдвэрээр нэг тийш нь болгож чадаагүй хаус мэтхэний хэргийг ҮАБЗ ойрын үед ярих нь бололтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн