Оюу Толгой төслийг зогсоох уу?

Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэнд шалгалт хийсэн. 2 сарын өмнө дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ.Тэгвэл энэ төслийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг парламент ирэх 7 хоногт хэлэлцэж магадгүй байна. УИХ-ын уих-ын гишүүн Тэрбишдагваар ахлуулсан иргэний нийгмийн байгууллагууд эрдэмтэн судлаачид мэргэжлийн экспертүүдийг багтаасан ажлын хэсэг Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгаж санал дүгнэлтээ гаргасан.Ажлын хэсгийн энэ дүгнэлтэнд одоогоор энэ төслийг цаашид үргэлжүүлэх үү эсвэл зогсоож улам сайжруулах уу гэдэг саналуудын аль нь туссан болох нь тодорхоогүй байгаа юм.Тэгвэл ажлын хэсгийн ахлагч тэрбишдагва гишүүн ярихдаа энэ төслийг зогсоох ёстой гэж саяхан хэвлэлд ярьсан.Гэхдээ энэ нь түүний хувь гишүүний байр суурь байсан уу эсвэл ажлын хэсгийн ахлагчийн хувиар ингэж дүгнэсэн үү гэдэг нь эргэлзээ дагуулсан.Тэгвэл үнэхээр оюутолгой төслийг зогсоохоор болсон уу.

Д.ЭРДЭНЭБАТ УИХ-ЫН ГИШҮҮН

Салбарын сайд болон ажлын хэсгийн ахлагч нарын хувьд ОТ төслийн талаар ийм байр суурийг илэрхийллээ.Тэгвэл гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад УИХ-р яаралтай хэлэлцүүлэхгүй байгаа талаар эдийн засгийн байнгын хорооны дарга ийнхүү хариуллаа.

Д.СУМЪЯАБАЗАР УУХҮ-ИЙН САЙД

Ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагва гишүүний хэлснээр байнгын хорооны даргад санал дүгнэлтээ өнгөрсөн 11 сард өгсөн байна. Харин УИХ-ын даргад 2 сарын өмнө хүргүүлжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ОТ төслийн гэрээний хэрэгжилтийг УИХ дүгнэж засаж сайжруулах зүйл байвал түүнийг нь тодорхой болгож ЗГ хэлэлцээрийн ширээний ард суух боломжийг олгохгүй байгаа нь Үүний цаана хэн нэгний маш том ашиг сонирхол байна уу гэдэг хардлагыг төрүүлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн