С.МӨНХЧУЛУУН: МИНИЙ НЭРИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД НЬ БАТЛАМЖИЛНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Энэ сарын 24-нд хотын даргад нэр дэвшигч Мөнхчулууны нэрийг батламжлуулахаар ерөнхий сайдад хүргүүлжээ. Харин ерөнхий сайд хотын даргын нэрийг батламжлах хуулийн хугацаа 30 хоног учраас удахгүй нэрийг нь батламжилна гэсэн хүлээлттэй байгаагаа Мөнхчулуун ярьжээ.

Энэ сарын 16 өдөр хотын даргыг томилох хуралдаанаар тааварлаж байгаагүй үр дүн гарч заалнаас нэрээ дэвшүүлсэн НИТХ-ын төлөөлөгч Мөнхчулуун 55,7 хувийн саналаар хотын даргад сонгогдсон байдаг. Ийнхүү сонгогдсоны дараагаар түүнтэй өрсөлдсөн НИТХ-ын дарга Амарсайхан хотын даргын сонгуулийг хууль зөрчсөн гэсэн мэдээллийг тараасан ч Мөнхчулуун үүнийг үүнийг үгүйсгэж байсан. ЭНэ маргаан хотын даргын нэрийг ерөнхий сайдад хүргүүлэх ажлыг хэд 10 хоног уясны эцэст энэ сарын 26-нд хотын даргад нэр дэвшигч Мөнхчулууны нэрийг хүргүүлжээ. Тэрээр ерөнхий сайд өөрийнх нь нэрийг хуулийн хугацаа буюу 30 хоногт шийдэх учиртай гэдгийг тодотгоод өөрийг нь хуулийн хугацаанд батламжилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.



Харин хотын даргын нэрийг хүлээн авсан ЗГХЭГ-ын зүгээс шинэ хотын даргыг хотыг удирдах туршлагатайгаас гадна хотын асуудлыг шийдэж чадах туршлагатай хүн байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. ЭНэ шаардлагыг хангаж байгаа эсэхийг нь хуулийн хугацаандаа шийдвэрлэнэ гэсэн хариулт өглөө.

Хоёр талын мэдээллээс харахад ямартай ч ерөнхий сайд ямартай ч хотын шинэ даргын материалтай танилцсан бололтой. Харин батламжлах эсэх нь хуулийн хугацаандаа шийдэгдэх учраас тэдний өдөр гэсэн тоймтой тоог ЗГХЭГ-ын зүгээс өгсөнгүй. Энд сануулахад хуулиараа ерөнхий сайд хотын даргад нэр дэвшигчийг нэг удаа буцаах эрхтэй ч 2 дах удаагаа батламжлах үүрэгтэй байдаг юм байна.

Видео мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн