Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурвал манай улсад дагаад буурна.

ОХУ-ын Роснефьт компаниас манай улсад нийлүүлж байгаа шатахууны 2019 оны 3-р сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 39-50 ам. доллароор, 2019 оны 4р сарын хилийн үнийг өмнөх 3-р сартай харьцуулахад, А80 А 92 автобинзен 71 ам. доллараар тус тус нэмэгджээ. Мөн энэ 5 сард дизел түлш тонн тутамдаа 17 ам.доллароор, А-80 АИ-92 автобензин 53 ам.доллараар нэмэгдсэн нь манай улсад шатахууны үнэ нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Өнгөрсөн 7 хоногт олон улсын зах зээл дээр түүхий газрын тосны үнэ баррель нь 64-71 долларын хооронд хэлбэлзэж байна. Цаашид олон улсын харилцаанаас болж газрын тосны үнэ нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 109, АИ 92 автобензин 49 дизел түлш 44 тс 1 онгоцны 27 хоногийн нөөцтэй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн