УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гишүүнээс чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна

Хэнтийн 42-р тойргоос сонгогдсон УИХын гишүүн Гантулга хүчингийн хэрэгт холбогдож дээрх хэргээ шалгуулахын тулд хүсэлт гаргасан тул УИХ хүсэлтийг нь шийдвэрлэж гишүүнээс нь чөлөөлсөн байдаг. Гэвч гишүүн Гантулга гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл тул энэ шийдвэрээс улбаалан Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь ч хууль бус гэж иргэн ГАнхуяг үзэж ҮХЦ-д өнөөдөр хандлаа.

Д.Ганхуяг /Судлаач/

Хуулийн дагуу ор гарсан тойрогт нөхөн сонгууль явуулах ёстой тул 6-р сарын 30 нд санал хураах товыг УИХ гаргаж шаардлага хангасан улс төрийн 11 намд өнгөрсөн 7 хоногт СЕХ батламж гардуулсан. Харин иргэн Ганхуягийн энэ гомдлыг ҮХЦ зөв гэж үзвэл нөхөн сонгууль цуцлагдана. Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль цаг хугацааны хувьд 2020 оны сонгуулийн яг өмнөхөн товлогдсоноороо маш чухалд тооцогдож банйа. Нөхөн сонгуульд хэн ялалт байгуулахаас тус намын 2020 оны сонгуулийн өнгө шууд шалтгаална. ТИймээс улс төрийн намуудад хожоотойгоосоо илүү эрсдэлтэй. Мөн төр 200 гаруй сая төгрөг зарцуулахаас эхлээд улс төрийн намууд ч чамгүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулна. Ялангуяа 64 суудалтай МАН-д нөхөн сонгуулиас суудал аваад орж ирлээ гэхэд намын рейтингээ тодорхойлохоос өөрөөр өөрчлөгдөх зүйл бараг байхгүй. Гэхдээ тус намын рейтинг доогуур байгаа одоогийн нөхцөлд ялна гэх 100 хувийн баталгаа ч бас үгүй. Хэдийгээр энэ нь тооны чанарт нөлөөлөхгүй ч рйетинг унах асар хортой. ТИймээс эндээс эхлээд нөхөн сонгуулийг явуулахгүй байх сонирхол эрх баригч намд бий. Хэдийгээр МУ-ын ямар ч иргэн ҮХЦ-д гомдол гаргах эрхтэй ч үүний цаана улс төрийн хүчний сонирхол дагалдаж явахыг мөн үгүйсгэхгүй. Ямартай ч иргэн Ганхуягийн үндсэн хуулийн цэцэд гаргаж байгаа гомдол нөхөн сонгууль болох эсэхийг шийдэх болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн