‘Эрдэнэс-Таван Толгой ХК’ шилдэг менежменттэй компаниар шалгарлаа.

‘Bloomberg Awards 2018’-ийн ‘Шилдэг менежмент’ номинацид ‘Анд глобал’ ХХК, ‘ЭрдэнэсТавантолгой’ ХК, ‘Эрдэнэт үйлдвэр’ ТӨҮГ нэр дэвшсэнээс ‘ЭрдэнэсТавантолгой’ ХК ‘Шилдэгменежмент’-ийн эзэн боллоо.

‘Эрдэнэс-Тавантолгой’ ХК  2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллажээ. Үүнд  олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, менежментийн зөв бодлого баримталсан нь гол нөлөө үзүүлжээ.энэ шалгуурыг үндэслэн  ‘Bloomberg Awards 2018’-ийн ‘Шилдэг менежмент’ номинацийн эзнээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийг тодруулсан байна.

Эрдэнэс-тавантолгой ХК 2018 онд Монголын ААН-үүдээс хамгийн их ашигтай ажилласны зэрэгцээ Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил нэлээд өндөр хувьтай явж байгаа юм байна. Цаашид Төмөр зам, Авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлснээр тус компани нүүрснээс гадна дээрх салбаруудаасаа ашиг олдог болно. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэд өгөх өгөөж нэмэгдэнэ, тухайлбал 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд жилд 26 мянган төгрөг биш үүнийг 5-10 дахин өсгөсөн хэмжээний ногдол ашиг хуваарилдаг компани болох боломжтой гэж тус компаний удирдлагууд ярьж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн