Хорих 429-р хаалттай хорих ангийн хүмүүжигчид эрхээ хязгаарлуулсан хэдий ч хоригдож байх хугацаандаа сүрьеэ өвчнөө бүрэн эдгээж байна.

ШШГЕГ-ын харъяа Хорих 429-р ангийг нийгэмд сүрьеэгийн хорих анги гэдгээр нь мэддэг. Гэхдээ 2017 оноос хойш төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болж үйл ажиллагаа явуулж байна. Эрхээ хязгаарлуулж хуулийн дагуу ялаа эдлэж байгаа ч шаардлагатай бүхий л төрлийн эмчилгээндээ бүрэн хамрагдаж сүрьеэ өвчнөө эмчлүүлж эдгэж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

2001 онд Хорихын нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг бие даасан эмнэлэг болж гарснаас хойш 19 дэх жилдээ ажиллаж байна. Үйл ажиллагаа өргөжүүлж өнгөрсөн жил эмнэлгийн байрыг шинээр ашиглалтанд оруулж, ЭМЯ ХӨСҮТ бол Глобал сангийн тусламжтайгаар шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Тус хорих ангийн эмч нарын баг бусад хорих ангиудад урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг явуулж сүрьеэгийн халдвартай хүмүүжигчдийг эмнэлэгтээ авчирдаг байна. 2019 он гарсанаас хойш эмэнд дасалтай сүрьетэй 27, эмэнд тэсвэртэй сүрьеэгээр 3 хоригдол ирсэн эмчилүүлж байна.

Нэг өрөөнд 4 хүмүүжигч хэвтэн эмчлүүлдэг. Цагийн эм тарианаас гадна сэтгэл заслын эмчилгээ  ч хийгддэг байна. Эрхээ хязгаарлуулсан хэдий ч хоригдож байх хугацаандаа олон хүний тусламж дэмжлэгтэйгээр хүнд өвчнөө ялан дийлж чадаж байгаагаа хэлж байлаа.

Сүүлийн жилүүдэд сүрье өвчтэй эмэгтэй хоригдлуудыг эмчилдэг. он гарснаас хойш 6 эмэгтэй хүмүүжигч эмчилгээ хийлгэсэн бол одоо 1 л эмэгтэй сүрьегийн дараах хяналтанд байна. сүрьеэ өвчин эдгэрдэг хэдий ч урт хугацааны эмчилгээ шаардлагатай. Хүчтэй эм тариа хэрэглэдэг учир хоолоор эмчлэх аргыг ч нэвтрүүлжээ. 429-р анги Бясалгалын өрөө, номын сан зэргийг тохижуулж хүмүүжигчдийг өвчнөө мартан эдгэрэх боломжийг олгодог байна.

Хорих ангид ял эдлэж байгаа хүмүүс хийсэн хэргийнхээ төлөө ялаа эдлэж байгаа ч хүнд өвчнөө эмчлүүлэх боломж нөхцөл ийнхүү хангагджээ. 5-р сарын 15-ны өдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. 429-р Хаалттай хорих анги гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээг Хорихын үйлчлэлийн нэгдсэн төвийн хамт олон зохион байгуулж амьдралд алдсан ч эргээд гарахад гэр бүл хань ижил чинь хүлээж байгаа гэдгийг ойлгуулж сургалт хийсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн