Ардчилсан нам ЗГ-ыг огцруулах асуудлыг дахин хөндөнө.

АН энэ сарын 30-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд эрх баригчдыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ.Энэ хүрээндээ ЗГ-ыг огцрох шаардлагыг тавих болсон гэдгээ ан-ын дарга өнөөдөр мэдэгдлээ. АН-ын дарга эрдэнэ эрх баригчдад хэд хэдэн шаардлага хүргүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ.Нэгдүгээр төв банкны ерөнхийлөгч Баяртсайханыг огцруулах ёстой гэж үзэж байгаа тухайгаа мэдэгдлээ.УИХ-ын гишүүн пүрэвдорж УИХ-ын дарга төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх саналаа хүргүүлсэн.Гэвч УИХ энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгааг АН-ын зүгээс шүүмжлээд ямар үндэслэлээр Баяртсайханыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа ийнхүү тайлбарлалаа.

Үүнээс гадна одоогийн эрх баригчдын ажилд сөрөг хүчний зүгээс муу дүнг тавьж байна.Учир нь үнийн өсөлт нийгэмд гарч байгаа аймшигт хэргүүд албан тушаалтнуудын авлига хээл хахуулын асуудал зэрэг нь хэрээс хэтэрсэн гэж тэд үзэж байна.Иймээс энэ сарын 30-ны өдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулахаар болжээ.

Эрх баригчдын явуулж байгаа бодлого үйл ажиллагааг эсэргүүцэх хүрээнд ЗГ-ыг огцруулах асуудлыг ч сөрөг хүчний зүгээс хөндөхөөр болсон гэдгээ энэ үеэр АН-ын дарга мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Хамгаалагдсан