Эрүүгийн хуулийг цогцоор нь өөрчлөх хуулийн төсөл оруулж ирнэ.

УИХ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хэргийг хөөн хэлэлцэх хугацааг багасгаж баталснаар зарим хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацааг дахин авч үзэх саналыг ХЗДХ яам судалж эхэлжээ. Гэхдээ асуудлыг зөвхөн хөөн хэлэлцэха хугацаа ч биш эрүүгийн хуулийг цогцоор нь авч үзэх хэмжээнд оруулж ирнэ гэж ХЗДХ-ийн сайд Нямдорж мэдэгдлээ. Мөн энэ салбарын хууль эрх зүйн орчинд бантан хутгасан гэж УИХ-ын гишүүн Нямбаатар тэргүүтэнг буруутгаж амь насандаа анхаарахыг ч санууллаа.

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг багасгаж баталсан нь авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг хайцайлсан гэх шүүмжлэлийг олон нийтийн дунд өрнүүлснээс гадна баталж байгаа асуудалдаа хайнга ханддаг гэх дүгнэлтийг одоогийн парламентэд өгөхөд хүргээд байгаа юм. Гаргасан алдаагаа засах саналыг одоогийн байдлаар ерөнхийлөгч гаргаж ХЗДХ-ийн яаманд хүгүүлсэн. Яам ч судалж эхэлжээ. Гэхдээ ХЗДХ-ийн сайд Нямдорж ганц хөөн хэлэлцэх хугацаа ч биш өөрчилж зөв болгох олон шинэ хууль байгааг санууллаа.   

Эрүү, зөрчлийн гэх мэт хуулиудыг бантан болгосон энэ ажлын буруутан нь УИХ-ын гишүүн Нмябаатар, Пүрэвдорж нарын тэргүүтнүүд гэж тэрээр мөн энэ үеэр хэллээ. Эцэстээ бүр гишүүн Нямбаатарт тодрох гэсэн хүслээ дарахгүй бол аминд чинь ч аюул учирч мэднэ, зогс гэж санууллаа.

Хууль зүйн сайдын гишүүн Нямбаатарт өгсөн энэ сануулгыг зарим хүн сүрдүүлэг үү гэж гайхширч байгаа бол зарим нь хуулинд гоомой хандаж болохгүй гэдэг сануулга гэж харж байна. ХЗДХ-ийн сайдын мэдээллээс харахад УИХ-д тун удахгүй эрүүгийн хуулийн цогц асуудал дахин орж ирэхнээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн