БЗД-ийн 6 хорооны 20 мянган хүүхдэд үйлчлэх 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ.

БЗД-ийн 6 хорооны дунд 50 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай эмнэлэг нээгдлээ. Тус хороодын хүүхдүүд өмнө нь дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо хороондоо эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.

БЗД-ийн 9-р хороонд баригдсан энэхүү хүүхдийн эмнэлэг нь тус дүүргийн 9,17,24,23,28 гэсэн 6 хорооны нийт 20 орчим мянган хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,тэр дундаа хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлнэ.

Тус хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын коммунист намын дэргэдэх энхтайван хөгжлийн сангийн санхүүжилтээр барьж байгуулжээ. Эмнэлгийн барилгад 500 мянган ам.доллар, эмнэлгийн тоног төхөөрөмж, тохижилтонд 100 мянган ам.долларын санхүүжилт хийжээ.

ВАН ЯА ЖУН БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД /Энэ онд Монгол улс,БНХАУ найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр улсын найрамдалт харилцаа илүү сайжирч, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад баяртай байна/

Шар хад орчмын 6 хороонд өмнө хүүхдийн эмнэлэг байгаагүй учраас дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очдог, ор хүрэлцээгүйн улмаас шаардлагатай эмчилгээг авч чадахгүй тохиолдол гардаг байсан. Харин одоо хороондоо хүүхдийн эмнэлэгтэй болсноор эрүүл мэндийн бүх үйлчилгээг гэрийнхээс дэргэдээс авах боломжтой болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн