Х.Тэмүүжин: Г.Батхүү агсны хэргийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгана гэдэгт эргэлзэж байна.

АН-ын гишүүд болон талийгаачийн ар гэрийнхэн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийг шалгахад эрх зүйн туслалцаа үзүүлэхийг ОУПХ-ноос хүслээ.Энэ хүрээндээ өнөөдөр ОУПХ-ны тэргүүнд энэ саналаа уламжилсан байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Эрдэнэбат ан-ын дэд дарга тэмүүжин уих-ын гишүүн Санжмятав тэргүүтэй АН-ын гишүүд өнөөдөр ОУПХ-ны тэргүүн Габриела Күвас Барроныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь АН-ын дэд дарга УИХ ЗГ-ын гишүүн асан Батхүү агсны амиа алдсан хэрэгт хөндлөгийн хяналт тавьж хамтран ажиллах эрх зүйн туслалцаа үзүүлэхийг ОУПХ-ноос хүслээ.УИХ ЗГ-ын гишүүн байсан хүн төрийн өндөр хамгаалалттай ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэгт анхаарч АН-ын гишүүдийн тавьсан саналыг хүлээн авч хичээн ажиллах болно гэдгээ ОУПХ-ны тэргүүн илэрхийлсэн байна.

АН-ын дэд дарга УИХ,ЗГ-ын гишүүн асан Батхүү агсны хэргийг тойрсон маш олон хардлагууд талийгаачийн ар гэрийнхэн болоод АН-ын гишүүдэд байна.Тухайлбал хэрэг гардаг өдөр эрх баригч намын нэр бүхий гишүүд төрийн ордонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зүйл яригдаж байна.Мөн талийгаач ямар нэгэн өвчний улмаас нас бараагүй гэдэг шүүх шинжилгээний байгууллагын урьдчилсан дүгнэлт гарсан зэрэг нь олон хардлага дагуулж байгаа талаар АН-ын гишүүн Тэмүүжин тайлбар хийжээ.

Энэ мэтчилэн маш олон хардлага байгаа учир зайлшгүй ОУ-ын байгууллагын хөндлөгийн хяналт дэмжлэг хэрэгтэй байгаа тул ОУПХ-нд АН-ын гишүүд болон талийгаачийн ард гэрийхэн хандлаа.Харин одоогоор гэмтлийн улмаас амиа алдсан гэдэг нь тогтоогдсон ч гадны нөлөө байсан эсэх нь эцэслэн тогтоогүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн