Иргэд он гарсаар 15 удаа жагссан байна. Гэвч үр дүн гарахгүй байгаагаас жагсаалд итгэл алдарчээ.

Иргэд он гарсаар 15 удаа жагссан байна. Гэвч үр дүн гарахгүй байгаагаас жагсаалд итгэл алдарчээ.

1-р сарын 10. УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах “Гэртэй жагсаал боллоо.  3-р сарын 2. Хэвтүүлүүд ЖДҮ-гийн эсрэг бүх нийтийн жагсаал хийлээ. 3-р сарын 29. Гэр хорооллынхон амьдрах орчныхоо төлөө жагслаа. 4-р сарын 1. Зээлийн хүүгийн эсрэг автомашинтай жагслаа. 4-р сарын 5. АН төв талбайд жагслаа.  4-р сарын 9. Баянзүрхчүүд Хотын даргын эсрэг жагслаа. 4-р сарын 29. АТГ-ын даргыг огцрохыг шаардаж жагслаа. 5-р сарын 13. ҮХЦ-ийн үүдэнд эмэгтэйчүүд жагслаа.  5-р сарын 23. ЭМС-ыг огцруулах жагсаал боллоо. 5-р сарын 27. Бандааштай жагсаал боллоо. 5-р сарын 29. 1072 хувьцааны асуудлаар жагслаа. Он гарсаар 15 орчим их бага  хэмжээний жагсаал цуглаанууд зохион байгуулагджээ. Харамсалтай нь ганц нэгхэн жагсаал нь л нааштай үр дүнд хүрсэн бол бусад нь аль хэдийнэ мартагджээ. Иргэдийн хувьд ч жагсаж цуглаж олны хүчээр тулгараад байгаа асуудлуудыг шийдэхийг хүсдэг ч жагссан үр дүн нь гардаггүй, төр нь ч жагсагчдын үл хайхардаг, эсвэл зарим жагсаал зохион байгуулагчдын цаана нь аль нэг нам эсвэл,байгууллагын ашиг сонирхол байдаг зэргээс болж жагсаалд итгэл нь алдарсан. Гэхдээ үзээд алдая гэх байдлаар оролцдог тухайгаа ярьж байна.

Иргэд төрийн эрх барих ажилд сонгуулиа өгөх,эвлэлдэн нэгдэж жагсах байдлаар оролцдог. Гэхдээ өнөөгийн нийгэмд жагсаал цуглааныг төр төдийлөн ойшоохгүй байгаагаас үр дүнгүй болчихоод байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Товчхондоо жагсаал үр дүнд хүрдэггүй, эсвэл зохион байгуулагчид нь эцсийн хүртэл тэмцдэггүй, цаанаа өөр ашиг сонирхолтой байдаг зэрэг нь жагсаалын нэр хүндийг унагасан гэж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн