Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг ЗГ гаргасан. Энэ хүрээнд маргаашнаас эхлэн хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харъяа хөдөлмөр халамжийн газарт өгснөөр ирэх сарын 20-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой болох юм байна. УИХ-ын 2018 оны 5 сард батлагдсан 40-р тогтоолоор хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэр гаргасан. Ингэснээр нийт 912 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөгөө авч байна. Тэгвэл ЗГ ирэх сарын нэгнээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан.Энэ хүрээнд өнөөдөр ХНХ-ын сайд чинзориг энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Жишээ нь 2 хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө авдаг нөгөө нь авдаггүй бол ирэх даваа гаригаас эхлэн харъяа дүүргийнхээ хөдөлмөр халамжийн хэлстэсд хандан хүүхдийн мөнгө авах хүсэлтээ өгөхөд хангалттай юм байна.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 12 тэрбум төгргөг шаардлагатай байгаа.Энэ хөрөнгийг ХНХ-ын сайдын багцад зохицуулалт хийх замаар шийдвэрлэсэн байна.Харин ирэх саын 20-ноос эхлэн шинээр хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдэд 5 сарын мөнгийг нөхөж олгох эсэхэд салбарын сайд дараах тайлбарыг өглөө.

Өнөөдрийн байдлаар 77 мянган хүүхэд хүсэлтээ өгчээ.Эхний ээлжинд хүсэлт гаргасан хүүхдээс 670 гэсэн босго оноонд батгаж байгаа хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөхгүй бол эх үүсвэр дутах магадлалтай байгаа.Цаашид ирэх оны төсөвт хүсэлт гаргасан хүүхдүүдийн хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг бүрэн шийдэх чиглэлийг ЗГ баримтлаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн