Шинэ төв цэнгэлдэх хүрээлэн барина.

Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад гаргахыг хориглолоо. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн зарим газрыг тусгай хамгаалалтаас гаргалаа. Түүнчлэн шинэ Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.

Сони: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг хориглох тухай тогтоолыг баталлаа. Монгол Улсын бахархалт шувуугаар өргөмжилсөн энэхүү шувууг 2013 онд анх гадагш гаргахыг таван жилээр хориглох тогтоол гаргаж байсан бол үүнийг дахин таван жилээр сунгах болсон байна.

Түүнчлэн өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн 3090, 16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас хасах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр 10 гаруй жил яригдсан энэ асуудал шийдэгдэж тус сумын төвд амьдарч байсан иргэд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 0,07 га газраа эзэмшиж авах боломжтой болж банйа. Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар өөр нэгэн таатай шийдвэр гаргсан нь шинэ Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэр байлаа. Барилгын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ.

Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн 6,000 суудалтай. Анх 1971 онд ашиглалтанд орсон. 48 жилийн настай. Гэтэл нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1 .4 сая. Үүн дээр жилдээ ганц болдог МОнгол наадмыг үзэхээр гадны жуулчид жилийн энэ үед олноороо ирдэг. Гэвч бидэнд байгаа 6000 хан хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн хаанаа ч хүрдэггүй. Тасалбараа авахаас эхлээд хонон өнжин дугаарладаг ичмээр байдалд орсоор сүүлийн 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа билээ.  Тасалбараа чирэгдэлгүй борлуулах шийдэл олж чадаагүй ч стадионоо томруулах шийдвэр гаргаж чадсан Хүрэлсүхийн ЗГ-т баяр хүргэе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн