БАЯНЗҮРХЧҮҮД “ДАРЬ-ЭХ”ХАЙРХАНААС ГАХАЙ ЖИЛИЙН АНХНЫ НАРЫГ ХАРЛАА

ШИНЭ ОНЫ АНХНЫ НАР 8 ЦАГ 12 МИНУТАНД МАНДЛАА.

Монгол түмэн 8 зууны туршид хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.Шинийн нэгний өглөө монгол эрчүүд өөр өөрсдийн сүслэн залбирдаг уул овоондоо гарч тухайн жилийнхээ хүслээ даатгаж анхны нарыг хардаг эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн уламжлал бидэнд бий.Шинийн нэгний анхны нарыг харж нарнаас эрч хүч энерги авдаг.Энэ жилийн хувьд Баянзүрхчүүдийнхээ тахин шүтдэг Дарь-Эх хайрханаас анхны гахай жилийн анхны нарыг харлаа.

Энэ жилийн анхны нар зурхайн зурлагад бууснаар 8 цаг 12 минутанд мандлаа.Ирж байгаа жилдээ монголын ард түмэн элгээрээ энх амгалан төрлөө түвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн