Дуугүй, томоотой хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолгүй болж төлөвших хандлагатай байдгийг судлаачид онцолж байна

Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ, хэн нэгний хүүхдийн амжилт гаргасан сургуульд сургаж тийм хэмжээний амжилт гаргахыг шаардах болсон. Хүүхдийнхөө онцлог, хөгжлийн талаар мэдээгүйгээс хэн нэгэнтэй харьцуулж өсгөх нь буруу юм.  Эцэг эхчүүд сургуульд сургаж, өндөр төлбөртэй өдөр өнжүүлэхэд явуулж, эсвэл төлбөртэй дугуйланд хамруулж байгаагаа хүүхэддээ өгч байгаа боловсрол гэж ойлгож хариуцлыг багш эсвэл сургуульд даатгаад орхидог бол угтаа хүүхдийн анхны бөгөөд насан туршийн багш нь эцэг эхчүүд өөрсдөө юм.

Ширээний ард томоотой сууж, үгэнд ордог хүүхэд л сайн хүүхэд юм гэсэн  өрөөсгөл ойлголт нь хүүхдийн хөгжлийг хойш нь татдаг байна. аливаа зүйлийг сонирхон болох болохгүй бүхнийг хийж байгаа хүүхдүүдийн танин мэдэх чанар нь нэмэгддэг байна. 

Хүүхэд хөгжлийн насан дээрээ аливаа зүйлийг танин мэдэхийн тулд олон ааш араншинг гаргадаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ ойлгож, өөрсдийн үйлдлээрээ үлгэрлэх хэрэгтэй юм. Болохгүй, томоотой бай гэж хүүхдээ загнахаасаа урьтаж, хүүхдийнхээ онцлогт тохируулан харилцахыг судлаачид зөвлөж байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн