Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай өнөөдөр уулзлаа. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхийг мэдэгдлээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын бэлтгэл ажил 2017 оны 4-р сараас эхэлжээ. Энэ хугацаанд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, холбогдох байгууллагуудын санал авах ажлыг хийжээ. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийнхэн дан ганц ҮХ ч биш үүнтэй хамт улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулинд ч  өөрчлөлтийг давхар уялдуулж оруулж өгөх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа. УИХ-ын даргын зүгээс энэхүү өөрчлөлтийг улс суурьтай хэлэлцэж яаралтай хийх цаг болсоныг онцлон тэмдэглэлээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн