Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурал боллоо

Өнөөдөр /2022.12.15/ Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн 2 дахь удаагийн хуралдаан болж, тус хуралдааныг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахаллаа.

Дэд ажлын хэсгийн өргөтгөсөн буюу Монгол банктай хамтарсан хурлаар ХХААХҮЯ болон ЭЗХЯ бүсчилсэн өртөгийн сүлжээгээр уялдуулан аж ахуйн нэгж байгууллагад татаасыг хэрхэн олгох талаар хэлэлцсэн.

Тэгвэл 2 дахь удаагийн хуралдаанаар дараах асуудлыг боловсруулан танилцуулахаар шийдвэрлэлээ.

  • ЭЗХЯ, ХХААХҮЯ хөрөнгө оруулалт хийх матрицыг нэгтгэн танилцуулах (холбогдох мэргэжилтнүүд цахим групп үүсгэн ажиллахаар тохиролцсон)
  • Монгол банкаас татаасыг хэрхэн олгох талаар арилжааны банкуудтай тохиролцож, санал боловсруулахаар шийдсэн болно. (1 дүгээр ажлын хэсэгтэй хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр уулзалтыг зохион байгуулж, оролцсон)

Мөн дараах асуудлын талаар хэлэлцлээ. Үүнд:

  • ЭЗХЯ-ны ХХААХҮЯ-наас авсан судалгаанд анализ хийж бэлтгэсэн илтгэл, мэдээлэлтэй танилцах
  • ХХААХҮЯ-ны санхүүжилтийн талаарх илтгэл мэдээлэлтэй танилцах.
  • Дээрх 2 илтгэлийн талаар гишүүдээс санал, асуулт сонсох.
  • Том ажлын хэсэгт танилцуулах илтгэл танилцуулгын талаар зөвлөлдлөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн