Гадны өндөр шаардлагатай хүнсний хяналтыг давж, экспорт хийх ахин нэг үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортоо нэмэгдүүлэх зорилготой Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эрчимтэй өрнөж буй энэ цаг үед Гадны өндөр шаардлагатай хүнсний хяналтыг давж, экспорт хийх ахин нэг үйлдвэр нээлтээ хийлээ.

Үндэсний үйлдвэрлэгч Очир дагинас ХХК өнөөдөр/2023.06.22/ Герман улсын Handtmann болон Multivac компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон Экспортын үйлдвэр-ийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Зөвлөх Ч.Даваабаяр оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Экспортын үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлийн процесс явагддаг бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа нь ISO 22000, HACCP, GMP стандарт шаардлагын дагуу явагдаж байна. Иинхүү Монгол улс экспортын үйлдвэрлэлтийн хэмжээ нэмэгдүүлэхэд ахин нэг алхам урагшиллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн