Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган болно

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзалт зохион байгуулж, жил бүр 10 дугаар сарын 16-ны өдөр болдог “Дэлхийн хүнсний өдөр”-ийн хүрээнд хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал солилцлоо.

НҮБ-ын ХХААБ-ын 1979 онд хуралдсан 20 дугаар ерөнхий хуралдаанаар 10 дугаар сарын 16 буюу тус байгууллага байгуулагдсан өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” (ДХӨ) болгон тэмдэглэхээр шийдвэрлэж 1981 оноос хойш 42 дахь жилдээ тус байгууллагын гишүүн 150 орон жил бүр тухайн жилийн онцлог нэгдсэн нэг уриан дор тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд “Ус бол амьдрал, ус бол хүнс, хэнийг ч бүү орхигдуул” уриан дор тэмдэглэхээр төлөвлөж байна.

Дэлхий дээр амьдрал өрнөхөд ус хамгийн чухал үүрэгтэй. Энэ үнэт баялаг нь хязгаартай тул хүн төрөлхтөн үүнийг хайрлаж, гамнаж ашиглах шаардлагатай байна. Мөн хоол хүнс үйлдвэрлэл, өдөр тутмын амжиргааг залгуулахад ус зайлшгүй чухал.

Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам хамтран Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг маргааш буюу 2023.09.07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус чуулганд тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхзорилготой бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцоно.

Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулах НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулаахаар бэлтгэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн