Монголын телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар ETV телевизийн захирал Т.Ганзул сонгогдсон байна.

Монголын телевизийн холбоо ээлжит хуралдаанаа хийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Монголын телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар ETV телевизийн захирал Т.Ганзул сонгогдсон байна. Тус холбоонд өргөн нэвтрүүлгийн 16 телевиз багтдаг бөгөөд холбооны удирдах зөвлөлд Ийгл тв-ийн захирал Сайнбилэг, VTV телевизийн захирал Хосбаяр, NTV телевизийн захирал Баярбат, Боловсрол суваг телевизийн захирал Мэндбаяр, Tv8 телевизийн захирал Хулан, SBN телевизийн захирал Ундармаа, Эх орон телевизийн захирал Отгонбат нар сонгогдож Удирдах зөвлөлийн даргаар Монголмедиа корпораци Ийгл телевизийн захирал Сайнбилэг томилогдсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн