‘Казиночин’ гишүүд, дарга нарынхаа тоогоор манай улс тэргүүлжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд гадны улсад казино тоголдог жишээ маш олон бий.Экс ерөнхийлөгч элбэгдорж төрийн тэргүүнээс буусныхаа дараа казина тоголж байгаа түүний зураг цахим орчинд тарж олны дургүйцлийг хүргэсэн.Мөн МУГЖ уих-ын гишүүн жавхлан хүртэл саяхан монгол дээлтэйгээ казино тоголж суусан баримт ч байдаг.УИХ-ын гишүүн Мөнхбатыг солонгосын казинад өрөнд орчихоод байж байхад нь ахын хувиар авчирч байсан тухайгаа Ерөнхий сайд чуулганы танхимд хэлж байсан удаатай.Тэгвэл монголын төрийн өндөр албан тушаалтнууд гадны казинод тоголдог тоогоороо дэлхийд дээгүүрт бичигддэг болжээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ-ЫН ДАРГА

Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүд цаашлаад агентлагын дарга нар нь хүртэл казиноддог болжээ.Тэгвэл тэд чухам хэний мөнгөөр ингэж баярхаж байгаа нь харин хачирхалтай.Үүний цаана авилгын асуудал байхыг ч үгүйсгэхгүй.Иймээс төрийн албан хаагчид казино тоголсон нь баримтаар нотлогдвол хариуцлага тооцох асуудлыг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр нарийн зохицуулахаар болжээ.Мөн төрийн албан хаагчид төсвөөс санхүүждэг тендер концес авч албан тушаалаа урвуулан ашигладаг байдлыг ч мөн халах талаар ЗГ судалж байна.

Төрийн албан хаагчид нь уих-ын гишүүдээсээ эхлээд сүүлдээ агентлаг яам тамгын газрын дарга нь хүртэл хэдэн сая доллароор казиноддог төсвөөс өгдөг бүх сангуудаас зээл авдаг концес тендерийг хэдэн тэрбумаар нь хамаарал бүхий компанидаа авч байхад шударга ёсны хүсэмжлэл 95 хувьтай байх нь аргагүй биз ээ.Энэ бүх шударга бус үйлдэлтэй ард түмэн хэдий хүртэл эвлэрэх вэ ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн