Конор макгрегор зодог тайлж буйгаа зарлалаа.

Ирландын нэрт тамирчин холимог тулааны UFC холбооны 2 жингийн дэлхийн аварга асан Конор Макгрегор зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэнэтийн мэдэгдэл залуусаа , Холимог тулааны урлагаас гарахаар шийдсэн , үлдэж байгаа багийнхандаа болон тамирчиддаа тулаануудад нь амжилт хүсье ” гэсэн байна.

Өдгөө 30 настай ирланд эр сүүлчийн хоёр томоохон тулаандаа ялагдал хүлээгээд байсан ба энэхүү зодог тайлах мэдэгдэл нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал 2016 онд зодог тайлах тухайгаа мөн зарлаж байсан удаатай билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн