БЗД-ийн 21-р хорооны 10 гаруй айл усанд автаж, орон гэрээ хаяад нүүжээ

БЗД-ийн 21-р хорооны 10 гаруй айл усанд автаж, орон гэрээ хаяад нүүжээ. Сэлбэ голын дагуу байрладаг тэдгээр айл өрхүүдийн зарим нь зөвшөөрөлгүйгээр 10 гаруй жил амьдарч байгаа бөгөөд энэ жил анх удаа усанд автаж байгаа юм.

Сэлбэ голын ус БЗД-ийн 21,27-р хорооны нийт 30 орчим айлын хашаа, орон гэрийг усанд автуулж, амьдрах нөхцөлгүй болгожээ. Тэдгээр айл өрхүүд нь голын эрэгт хэт ойр бууснаас болж, гэр байшин хашаа нь талаасаа дээгүүр мөсөн дунд үлдэж, айлууд орон гэрээ хаяад нүүжээ. Дээрхи 2 хорооноос хамгийн хүнд нөхцөлд байгаа нь 21-р хорооны 10 орчим айлын гэр хашаа юм.


БЗД-ийн 21-р хорооны иргэн Пүрэвсүрэнгийнх Сэлбэ голын эрэгт 10 гаруй ажил амьдарч байгаа. Хашаа нь усаар дүүрч хөлдсөн ч нүүгээд очих өөр газар байхгүй учраас хашааныхаа усыг шавхаад амьдарч байгаагаа хэлж байна. Хорооноос нь энэ хэсгийн айл өрхүүдэд газрын зөвшөөрөл олгоогүй, тэд зөвшөөрөлгүйгээр энд амьдарч байгаа юм.

Айлын хашаанд хөлдсөн мөс дулаарч эхэлмэгц хайлж, шар усны үер болж хувирна. Соруулаад ч дийлдэхгүй байх гэсэн айдас дунд эндхийн оршин суугчид амьдарч байна. Нийслэл Улаанбаатар хотруу шилжин ирэгсэд газар хайж үерийн ам, далан, голын эрэгт тулж бууснаар эргээд өөрсдөө эд хөрөнгөөрөө хохирч үлддэгийн дахин нэг том жишээ нь энэ болж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн