Газар тариалангийн эргэлтийн талбай 950га-д хүрлээ

ЗГ-ын атарын гуравдугаар аяныг үргэлжүүлснээр газар тариалангын нийт эргэлтийн талбай 950 мянган га-д хүрч төмсний хэрэгцээг 100 хувь хүнсний ногоог 40 хувь дотоодоосоо хангаж байна. Газар тариалангын салбарыг цаашид эрчимтэй хөгжүүлж дэлхийн жишигт хүргэхийн тулд бидэнд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл,мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байгааг тариаланчид зөвлөлөө Атар газар эзэмшсний 60 жилийн ой энэ жил тохиож байна.Мөн хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийт тариаланчдын төлөөлөл төрийн ордонд чууллаа.Өнгөрсөн 60 жилийн хугацаанд бидэнд алдсан оносон олон зүйл бий.Гэхдээ цаашид газар тариалангын салбарыг бид хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа тухай тариаланчид ярьдаг.Тоног төхөрөөмжийн шинэчлэлээс эхлээд байгалийн хүчин зүйлийн нөлөө газар тариалан эрхлэхэд хүндээр тус байна.100 сая төгрөгийн трактор авах гэхээр 30 сая төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй.Гэвч шууд тоолоод өгчих энэ хэмжээний мөнгө тариаланчдад байхгүй. Иймээс ЗГ тоног төхөөрөмжийг зээлээр олгож байгаа сайшаалтай ч урьдчилгаа төлбөрөө багасгаж өгөхийг тариланчид учирлалаа.

Атарын гуравдугаар аяны хүрээнд газар тариалангын салбарт олон дэвшил гарсан.Тодруулбал дотоодоосоо хангадаг төмс хүнсний ногооны хэмжээ нэмэгдсэн.Газар тариалангын эргэлтийн талбайгаа нэмэгдүүлсэн гэх зэргийг нэрлэж болно.Мөн Газар тариалангын бүс нутгийг тогтоож өгсөн нь эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх нэг том дэмжлэг болжээ.

Манай улсын хувьд газар тариалангийн салбараа бодлогоор дэмждэг ч бодит байдал дээр тариаланчдад тулгамддаг дээрх олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой болохыг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн