С.Зоригийн хэргийн захиалагчийн талаар ХЗДХ-ийн сайд юу ярив?

С.Зориг агсны амь нас хохирсон хэргийн эргэлзээ дагуулсан олон зүйлсийг нягталж шалгах УИХ-ын түр хороо байгуулагдлаа.Уг түр хороо зоригийн хэргийг шалгах явцдаа хүний эрхийг ноцтой зөрчиж эрүүдэн шүүсэн асуудал,гүйцэтгэх ажлын хууль журам зөрчигдсөн байдал зэргийг нягталж дүгнэлтээ УИХ-д танилцуулах юм байна.

ОУ-ын парламентын холбоо маш олон удаа зориг агсны хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэж байгаа илэрхийлж манай УИХ-д эргэлзээ дагуулсан олон асуудлыг шалгахыг хүссэн албан бичгээ ирүүлж байсан. Энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн боловч өнөөдрийг хүртэл эргэлзээтэй олон зүйл яригддаг.Иймээс дээрх эргэлзээг тайлах үнэхээр Содномдаржаа Чимгээ нарыг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэсэн эсэхийг нягтлан тогтоох түр хороог өнөөдөр УИХ-с байгууллаа.

Саяхан С1 тв-ийн цензургүй яриа нэвтрүүлэг улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн оролцож Зориг хэрэг бол маш олон нотлох баримттай. Энэ хэргийг үйлдсэн 3 хүнийг хилсээр яллаагүй гэдгээ баримтаар тайлбарласан байдаг. Тэгвэл энэ баримтууд нь зохиомол байсан тухай хууль зүйн сайд Нямдорж ингэж ярилаа.

Үүнээс гадна зориг агсны амь насыг хөнөөх захиалгыг хэн өгөв.Энэ хүрэг бүтэн 21 жилийн хугацаанд яагаад нэг талдаа гарч үнэн зөвөөр шийдэгдээгүй юм бэ гэдэгт Хууль зүйн сайд нямдорж ямар эргэлзээ тээж явдагаач нуусангүй ээ.

Ийнхүү УИХ-с Зориг агсны хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр үнэхээр үнэн нотлох баримтууд нь баттай эсэхийг шалган тогтоох Түр хороо байгуулагдлаа.Ингэснээр Зоригийн хэрэг үндсэндээ дахин задарч эхнээсээ шалгагдаж эхэлнэ гэсэн үг.Харин энэ түр хороо зорилгоо биелүүлснийхээ дараа үр дүнгээ УИх-д танилцуулах юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн