ЗГ-мөрийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй. Төсөвт энэ хэмжээний мөнгө байгаа юу?

2016-2020 оны хооронд дэвшүүлсэн ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлэхэд нийт 21 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.Өнөөдрийг байдлаар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувьтай байна. Харин 2020 он гэхэд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн тооцооллыг ЗГ хийгээд байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцжээ. Хуулийн дагуу ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг байнгын хороогоор хэлэлцэж дүгнээд шаардлагатай бол УИХ-р хэлэлцүүлдэг юм. Ингээд МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд ажлыг хэсэг гарган ажиллахаар болжээ. Энэ ажлын хэсэг нь 2 чиглэлээр санал дүгнэлт боловсруулан гаргах үүрэгтэй. Нэгдүгээр ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, 2-рт үлдсэн 1 жилийн хугацаанд ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар ажилд илүү анхаарах ёстой вэ гэдэг чиглэлээр дүгнэлт гаргах юм байна.Тэгвэл үлдээд байгаа энэ нэг жилийн хугацаанд ЗГ-ын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелэсэн байх боломжтой вэ.

Өмнөх МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын зарим гишүүд Тавантолгой зүүн баян чиглэлийн төмөр замын үр ашгийн тооцоо ач холбогдлын талаар ЗГ-с мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн.Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ талаар тодорхой мэдээлллийг гишүүдэд өгсөн байна.Гэтэл бүлгийн дарга энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байсан нь анхаарал татлаа.Учир нь Тавантолгой Гашуун-Сухайтын төмөр замаас өмнө Тавантолгой, Тавантолгой Зүүн-Баян чиглэлийн төмөр замыг дотоодын хөрөнгөөр эхлүүлэх ҮАБЗ-ийн нууц зөвлөмж гарсан. Эдийн засгийн ач холбогдлоо бодвол 50 хувийн гүйцэтгэлтэй гээд байгаа Тавантолгой Гашуун-Сухайтын төмөр замаа яаралтай дуусгах ёстой баймаар. Гэтэл тавантолгой Зүүн Баянгын төмөр замыг ингэж зүтгүүлээд байгаагийн ард ямар эрх ашиг нуугдав?

Үүнээс өөр хариултыг олонхийн бүлгийн дарга өгсөнгүй.Ямар ч байсан тавантолгой зүүн баян чиглэлийн 414 км төмөр замыг урд хөрштэй ойлголцож чадвал 2020 онд ойлголцож чадахгүй бол 2021 онд барьж дуусна гэсэн ганцхан зорилгыг тавьчихаад байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн